Хууль зүйн яамнаас дэмжлэг үзүүлж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвтэй хамтран "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт хоёр өдрийн сургалтыг Баян-Өлгий аймагт явуулжээ.
Тус аймгийн Цагдаагийн газраас гаргасан тоон мэдээллээс үзэхэд сүүлийн хоёр жилд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсч, хохирогчид нэмэгдэхээс гадна амь насаа алдах тохиолдлууд гарчээ. Иймээс Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох цаашид иргэдээ урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон хэмээн үзэж цагдаагийн алба хаагчид, нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг орон нутагт нь зохион байгуулж байгаа ажээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг таних арга, баримтжуулалт хийх, нотлох баримт бүрдүүлэх, хохирогчийг хамгаалах, Тахарын албаны тухай хуулиар хохирогч гэрчийг хэрхэн хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулын эрсдлийн төвшинг тогтоох аргачлал зэрэг сэдвээр богино хугацааны илтгэл лекцийг оролцогчдод танилцуулж сертификат олгосон байна.
Цаашид Баян-Өлгий аймагт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс нь засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр бүлийн хүчирхийлд өртөгсдийг хамгаалах байр” барих асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн үндсэн хоёр асуудлыг шийдвэрлэвэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой болно хэмээн Баян-Өлгий аймгийн холбогдох албаныхан үзэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх талаар сургалт явууллаа | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.