Шууд Chart

Эрүүл мэндийн дэд сайд “Жайка”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2013-07-30 13:18:32

Өнөөдөр буюу мягмар гарагт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтанд Дэд сайдын хамт Бодлого төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд, ЖАЙКА байгууллагын Токио дахь төвийн Хүний хөгжлийн газрын Эрүүл мэндийн хэлтсийн Дэд захирал Аоки Цүненори, Эрүүл мэндийн ахлах зөвлөх Исоно Мицүо нар оролцсон юм.
 
Уулзалтын үеэр Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхи, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар санал солилцсон юм. Мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарын  “техникийн хамтын ажиллагааны төсөл” /2013-2018/-ийн талаар ярилцлаа.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эрүүл мэндийн дэд сайд “Жайка”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй