Засгийн газрын хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагууд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамт энэ сарын 13-ны бямба гарагт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон.
Энэ өдрийг угтаж Хууль зүйн яам харьяа байгууллагуудынхаа дунд “Эрх чөлөөтөй Монгол хүн” 10 хоногийн аяныг зарлажээ. Аяны хүрээнд иргэдэд нээлттэй үйлчилж, Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өөрийн байгууллагад хийгдсэн шинэчлэл, өөрчлөлт, шинэ тутам нэвтрүүлсэн үйл ажиллагаа, болон шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хууль, журмуудын үйлчлэлийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг идэвхижүүлэх зорилготой аж.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Хорих 411-р анги, Цагдан хорих 461 дүгээр ангийн нийт 150 гаруй албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс явуулж буй цус хандивлах “Амьдрал бэлэглэе” арга хэмжээнд нэгдсэн бол Хууль зүйн яамны алба хаагчид нэг өдрийн цалингаа "Мөнгөн гүүр" эмнэлэгт байрлаж буй улсын Түлэнхийн төвийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хандивлахаар шийдвэрлээд байгаа ажээ.
“Эрх чөлөөтэй монгол хүн” аян үргэлжилж байна | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.