Шууд Chart

Орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зөвлөлгөөн маргааш болно

2014-09-08 10:40:17

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт нэгдсэн зөвлөлгөөнийг маргааш Нүхт корпорэйт цогцолборт зохион байгуулах гэж байна. 

Зөвлөлгөөн нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцогчтой байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой юм. Зөвлөгөөнд яамд, Төрийн орон сууцны корпораци, Үндэсний статистикийн хороо болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.
 
Энэ удаагийн зөвлөлгөөнөөр орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба зорилтот бүлэг, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа, өрхийн орлого, зарлагын статистикийн мэдээллийг холбогдох албаныхан өгнө. Мөн Нийслэлээс орон сууцны хөтөлбөр, эрчим хүчний хэмнэлттэй төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлт зэрэг сэдвээр илтгэл тавина. Зохион байгуулагчид зөвлөгөнөөр тодорхой шийдвэрт хүрэх зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зөвлөлгөөн маргааш болно  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй