Нийслэл хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Орон Сууцны Корпорациас Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд найман айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн барилга угсралтын тендерийг энэ оны наймдугаар сард зарласан бөгөөд гүйцэтгэгчээр “Жавхлан хүслэн” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.
Тус төслийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж буй бөгөөд барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна.
Ногоон байгууламж бүхий найман айлын орон сууц ирэх онд ашиглалтад орно.
Багахангай дүүрэгт 8 айлын орон сууцны барилга угсралт 40 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.