Шууд Chart

Чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ

2014-09-08 13:05:45

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь ДАШТ өнөөдөр Узбекийн нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэллээ.  
Дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнд 100 гаруй орны 800 гаруй бөх барилдана. Өнөөдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарах юм. 57 кг-ын жинд 30 бөх барилдаж байгаагаас ОУХМ Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Энтони Рамостой эхний барилдаанаа хийх бол 70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ОУХМ Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тажикстаны бөх Зелимхан Юсуповтай таарчээ.
Мөн 86 кг-ын жинд 38 бөх барилдаж байгаагаас ОУХМ, О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Грекийн Тимофей Ксенидистэй барилдана.  125 кг-ын хүнд жинд 26 бөх барилдаж байгаагаас ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Вэнэсуэлийн Луис Вивьенастай барилдахаар тус тус оноогдоод байна.
Тэмцээн Ташкент хотын цагаар 9.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхэллээ.
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ   
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй