Шууд Chart

“Соёлын экспо” үргэлжилж байна

2024-11-20 16:05:03

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй “Соёлын экспо” Улаанбаатар зочид буудлын "UB Event hall"-д үргэлжилж байна.
 
Соёлын үнэ цэнэ болон эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, соёлын өвийг хамгаалах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацын орчныг бүрдүүлэх зорилготой тус экспод хүрэлцэн ирснээр дизайн, соёлын өв, уран зураг ба гар урлал, медиа урлаг, хөгжим, дижитал тоглоом, хүнс, хэвлэл, хэвлэн нийтлэлийн чиглэлийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 
 
 

“Соёлын экспо” үргэлжилж байна   
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй