Шууд Chart

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Австралиас манай улсад суугаа Ерөнхий консултай уулзав

2014-09-08 13:45:30

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Ерөнхий консул Бурчил Тони Рейнолдыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ноён Бурчил Тони Рейнолдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Австрали-Монголын харилцаа, ялангуяа эдийн засаг, боловсрол, уул уурхайн чиглэлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.
 
Ноён Бурчил Тони Рейнолд цаг зав гарган хүлээн аван уулзаж буйд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд талархал илэрхийлээд Австрали-Монголын харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хооронд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл тусламжийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улс Австрали Улстай боловсролын салбарт 20 гаруй жил хамтран ажиллаж, энэ хугацаанд 400 гаруй хүн мастер, докторын зэрэг хамгаалсан байна.
 
Тэд уулзалтын хүрээнд хоёр улсын боловсрол, эдийн засаг, соёлын харилцааны талаар харилцан санал солилцов.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Австралиас манай улсад суугаа Ерөнхий консултай уулзав  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй