Шууд Chart

Нэгдүгээр ангийн 11.102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ

2024-12-02 15:01:20

Манайд шүд цоорох өвчний тархалт өндөр үзүүлэлттэй байна. Тиймээс сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж байгаа юм. 

2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 11,102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ.

Эдгээр хүүхдийн 80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа аж.

Харин 20 хувь нь шүдний гажигтай гэж оношлогдсон байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Нэгдүгээр ангийн 11.102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй