Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагджээ. Энэхүү сургалтыг Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн хүрээнд зохион байгуулжээ. Сургалтад Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймаг, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 18 багшийг хамруулсан байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтаар багш нар гурван бүлэг сэдвийн хүрээнд 40 цагийн агуулгыг судалж, монгол дохионы хэлний үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн анхан шатны мэдлэг чадвартай болох юм. Мөн өөрийн сургууль болон хамран сургах тойргийнхоо сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй өдөр тутмын харилцааны сэдвүүдийн хүрээнд тэдний эх хэлээр харилцаж, өвөрмөц онцлог, ахуй соёл, хэрэгцээг ойлгох, туслах, дэмжих чадварыг эзэмшинэ.
Энэ онд EQUAL төслийн хүрээнд Туркийн Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтад 40 багшийг хамруулжээ. Мөн МУБИС-ийн “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлийн хөрвөх сургалтад 18 багшийг тэтгэлгээр сургаж байгаа аж.
Дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад багш нар хамрагджээ | ||
Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.