Шууд Chart

Монгол эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болжээ

2024-12-03 08:55:19

Улсад хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчид “Хурандаа” цол олгож эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өчигдөр Дотоод хэргийн их сургуульд  болжээ.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, “Монгол хурандаа нийгэмлэг”-ийн удирдлагууд, эх орныхоо аюулгүй байдлыг хангах эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд хүчин зүтгэж буй эмэгтэй хурандаа  оролцжээ. Монгол Улсад 30 жилийн хугацаанд хурандаа цолыг 9 байгууллагын 99 эмэгтэй алба хаагч хүртжээ. Үүнээс 15 нь цагдаагийн байгууллагаас төрөн гарсан байна.

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Монгол эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болжээ  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй