Шууд Chart

34 дүгээр сургуулийн хүзүүвч барих ажил дууслаа

2024-12-03 11:29:28

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тухайн хүзүүвчийн барилга нь шинээр баригдсан бага сургуулийн хоёрдугаар давхрын хонгил болон хуучин сургуулийн шатны хонгилыг холбосон тэнхлэгээрээ 5.2м x 28м хэмжээтэй, нийт 158.65 м.кв талбай бүхий металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай 1 давхар барилга юм.

Тус ажлыг Дүүргийн хөрөнгө оруулалтаар Зорь бүтээ ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 


34 дүгээр сургуулийн хүзүүвч барих ажил дууслаа  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй