Шууд Chart

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” сэтгэлзүйн өрөөтэй болжээ

2024-12-03 13:21:51

Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээ, сургалт, зөвлөгөөг хүргэдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” мэргэжлийн сэтгэлзүйн өрөөтэй болжээ.

“ЗАМайн Сервисиз” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн сэтгэлзүйн болон гэр бүл, эцэг эхчүүдийн сэтгэл зүйн хоёр өрөөг стандартын дагуу бүрэн тохижуулсан байна.

Монгол улсын хэмжээнд 12000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна гэсэн тоон мэдээ байна. Тэдний гэр бүлд өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох, дасан зохицох, хүлээн зөвшөөрөх, хүүхдээ асрах, хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ хайх, хамруулах зэрэгт хүндрэл үүсэж байдаг. Эцэг эхийн сэтгэлийн зовуурь өндөр байх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ сайн харилцаа тогтоож чадахгүй байх, бага дэмжлэг үзүүлэх зэрэг тэнцвэргүй байдлыг бий болгон улмаар хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэхэд Стандартын дагуу тусгайлан тохижуулсан сэтгэл зүйн жишиг өрөө нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд нөлөөлөхөөс гадна хүүхэд, гэр бүлийн сэтгэл санааг амар амгалан, аюулгүй тайван байлгах, үйлчлүүлэгчдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” сэтгэлзүйн өрөөтэй болжээ  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй