![](/uploads/201307/news/thumb/a40622034695a20c3fca2c9b6023deb1_x3.jpg)
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Олон улсын нөхөрлөлийн (International Day of Friendship) өдрийг тэмдэглэх тухай шийдвэрийг 2011 оны 4-р сарын 27-нд 65 дугаар чуулганаасаа гаргасан юм. Энэ өдрийг улс орон болгон өөрийн улажлалдаа тохируулан тэмдэглэж байхыг төрийн байгууллагууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад НҮБ санал болгожээ. Үүнээс гадна, улс үндэстэн бүрийн соёлыг хүндэтгэлтэй хүлээн авахад чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаанд залуучууд, түүний дотор ирээдүйн удирдагчдыг татан оролцуулах нь Олон улсын нөхөрлөлийн өдрийн зорилт юм.
Улс үндэстэн бүрийн ард түмний хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт энэ өдөр чухал болохыг НҮБ-ын тогтоолд онцлон тэмдэглэжээ.“Ард түмэн, улс орон, соёл болон хүмүүсийн нөхөрлөл нь энх тайвныг хангах хүч чармайлт тавих урам зориг өгч чадахын зэрэгцээсоёлын олон янз байдлыг хүндэтгэдэг нийгмүүдийн хооронд гүүр тавих боломж олгож байна” гэж баримт бичигт дурджээ.
Ойр хавийн хүмүүст хүлээцтэй хандаж, найрамдаж нөхөрлөхийг сурталчилахтай холбоотой арга хэмжээг одоо дэлхийн олон оронд жил бүр зохион явуулдаг юм байна.
Олон улсын нөхөрлөлийн өдөр | ||
Үзсэн: 1648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.