Дэлхийн өнцөг булан бүрд хөгжлийн бэрхшээлийн асуудлын талаар олон нийтэд ойлголт өгөх, хүний эрх, эрхэм зэрэг, сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжиж, тухайн жилд олсон ололт амжилтаа дурдах, энэ сэдвээр харилцан ярилцах зорилгоор НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдрийг 12 дугаар сарын 3-ний өдөр зохион байгуулж ирлээ.
Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд бүрэн дүүрэн оролцуулах ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хамруулан, тогтвортой ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг эрчимжүүлэхийг уриалах нь” уриан дор тэмдэглэж байна.
“Тэгш Нийгэм” Холбоо, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвтэй хамтран энэ жилийн фото зургийн үзэсгэлэнг “Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд манлайлд” сэдвээр зохион байгуулж байна. Европын Холбоо “Тэгш Нийгэм” Холбоо ТББ-тай гурван удаа төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй олон залуучууд эрх мэдэлжиж, найз нөхдөө олж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болж, өөрсдийн дуу хоолойгоо өргөж, манлайлан ажиллаж байна.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй залуучууд хэрхэн нийгмийн нэг идэвхтэй гишүүн болж, өөрсдийнхөө бие, сэтгэлээр үйл ажиллагаанд манлайлан оролцож байгааг фото зургаар илэрхийлэн үзүүлжээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд манлайлалд” фото зургийн үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.