Шууд Chart

"Англо Американ" группын төлөөлөлтэй уулзав

2014-09-09 08:20:27

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Англи Улсын "Англо Американ" группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн дэд захирал Жеймс Харман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын төлөв байдал, хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон гадаад хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тухай дэлгэрэнгүй танилцуулав.
 
Ноён Ж.Харман "Англо Американ" компани Монгол Улсын нүүрс, зэсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Англо Американ групп нь Австрали, Ази-Номхон далай, Африк, Хойд болон Өмнөд Америк, Европ бүсүүдийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 150 мянга гаруй үндсэн болон гэрээт ажиллагсадтай, нүүрс, зэс, төмрийн хүдэр, манган, никель, цагаан алт, очир алмааз зэрэг ашигт малтмалын орборлолтоор дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг аж.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

"Англо Американ" группын төлөөлөлтэй уулзав  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй