Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

2024-12-04 14:38:59

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 5-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орно.


2024 оны 12-р сарын 04-ний 20 цагаас 12-р сарын 05-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 29-34 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2024 оны 12-р сарын 06-наас 2024 оны 12-р сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн   
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй