Шууд Chart

Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрчлөхөөр шийджээ

2014-09-09 08:48:08

Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Кабинетаа өөрөө бүрдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаад сайд нараа солихоор шийджээ.

Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулахаар шийдсэн байна. Энэ асуудал зөвхөн Засгийн газрын танхимын сэлгээний асуудлаар дуусахгүй бөгөөд Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг ч мөн давхар оруулж ирэхээр болжээ. Тэрбээр ийнхүү кабинетаа өөрчлөх болсон шалтгаанаа Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд хийж буй алхам хэмээн тайлбарлаж буй юм.
 
Одоогоор бүтцийн ямар өөрчлөлт гарч сайд нар хэрхэн солигдох нь тодорхойгүй байгаа хэдий ч удахгүй нийтэд тодорхой болох бололтой. ҮХАА-н сайд асан Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, ССАЖ-н сайд Ц.Оюунгэрэл гээд асуудал дэгдээсэн сайд нараасаа болж Ерөнхий сайд дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байгаа юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрчлөхөөр шийджээ  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй