Шууд Chart

Өвлийн элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

2024-12-05 09:55:56

Өвлийн элсэлтийн шалгалт  өнөөдөр эхэлж байна. Элсэлтийн шалгалтыг энэ сарын 8-ныг дуустал зохион байгуулагдана. Энэ удаагийн шалгалтад 7000 гаруй шалгуулагч бүртгүүлжээ. Өвлийн шалгалтад өнгөрсөн хавар ЕБС-иа төгссөн сурагчид оролцоно.

Шалгуулагч шалгалтын “Суудлын хуваарь”-аа eyesh.eec.mn цахим хуудасны Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах бөгөөд элсэлтийн шалгалтад шалгуулагч "хариултын хуудас" будах харандаа, баллуурыг "Боловсролын үнэлгээний төв"-с тарааж өгөх юм. Элсэлтийн шалгалтыг нийслэлд 3, 21, 23, 50, 84-р сургуулийн байранд зохион байгуулна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат “2026 оноос элсэлтийн шалгалт өөрчлөгдөнө. Улмаар хүүхэд бүр суралцах чадварын шалгалт өгдөг болно. Судлагдахууны хоёр түвшинт шалгалт болон ур чадварын шалгалт өгдөг болно. Бид Элсэлтийн шалгалтын хичээл сонголт дотор албан ёсоор олон улсын англи хэлний хичээлийг оруулж ирдэг болно. Суралцах чадварын шалгалтын босго оноо 400 байна. Хичээл сонголтын агуулга 2026 оноос англи хэлний 1, англи хэлний олон улсын шалгалттай болж өөрчлөгдөнө. Түүнчлэн математик 1, 2, Монгол хэл 1, 2, Орос хэл 2, Байгалийн ухаан 1, 2, 3, Нийгмийн ухаан 1, 2, 3 гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй болно” гэлээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Өвлийн элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй