Шууд Chart

Алдарт “Цөмөөхэй” балет 11 дэх жилдээ тоглогдоно

2024-12-05 12:52:01

“МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн найруулсан “Цөмөөхэй балет” ид шидийг амилуулахад хоёр хоног үлдлээ. 

“Цөмөөхэй балет” анх тоглогдож эхэлснээсээ хойш ийнхүү 11 дэх жилдээ УДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна.

Тус балетад балетаар хичээллэдэг хүүхэд багачуудыг сонгон шалгаруулж, тоглуулдаг уламжлалтай.

Энэ жил 150 гаруй хүүхэд багачууд тоглолтод оролцож байгаа аж.

Жил бүрийн арванхоёрдугаар сард тоглогддог “Цөмөөхэй балет” мартагдсан ид шид, хүсэл мөрөөдлийг эргэн авчирдаг.

Мөн айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээж, сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго юм.

“Цөмөөхэй балет”-ыг үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалыг бий болгохоос гадна сонгодог урлагийг тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг бүтээж өгдөг онцлогтой.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Алдарт “Цөмөөхэй” балет 11 дэх жилдээ тоглогдоно  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй