Куба улс даяар зургаан долоо хоногийн хугацаанд гурав дахь удаагаа цахилгаан тасарчээ. Лхагва гарагийн оройн байдлаар тус улсын цахилгаан станцууд улсынхаа нийт цахилгаан эрчим хүчний эрэлтийн 16 хувийг буюу зургаа хуваасны нэгийг л хангаж хүрэлцэхүйц цахилгаан үйлдвэрлэж байсан байна. Сая сая хүмүүс одоо ч Куба улсад тог цахилгаангүй хэвээр байсаар байна.
Куба улсад нэг үдэш л гэхэд 3000-3200 мегаваттын эрчим хүчний эрэлт үүсдэг. Гэтэл урьд шөнө Кубын үндэсний эрчим хүчний газар ердөө 533 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байжээ. Өнөө өглөөний байдлаар Куба улсын засгийн газар эмнэлэг, ус сувгийн газруудыг эрчим хүчээр яаралтай хангана гэж мэдэгдсэн байна.
Цаашид тог цахилгааны асуудал шийдэгдтэл сургууль цэцэрлэг, онц шаардлагагүй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хаана гэж мэдээлсэн байна.
Энэ онд Куба улсад түлшний хомсдол, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал гээд хэд хэдэн шалтгааны улмаас эрчим хүчний тэг зогсолт хийхэд хүрсээр байна. Коммунист дэглэмтэй Куба улс нь газрын тосны импортоос ихээхэн хамааралтай байдаг. Тэр дундаа Венесуэл, ОХУ, Мексик зэрэг улсуудаас импортолдог газрын тосны нийлүүлэлт олон улсын тогтворгүй нөхцөл байдлын улмаас тасалдаж байгаа нь Куба улсад маш том цохилт болж байна. Газрын тосоор ажилладаг цахилгаан станцууд л гэхэд хэдэн сарын өмнөөс хямралд бэлдэж эхэлсэн байна. Куба улсын засгийн газрын хувьд энэ хямрал АНУ-ын худалдааны хоригоос болсон гэж буруутгасан мэдэгдэл гаргажээ.
Куба улс даяар сар хагасын хугацаанд гурав дахь удаагаа цахилгаан тасарчээ | ||
Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.