2024 оны 12 дугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 06-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 08-нд Увс нуурын хотгороор, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хангайн уулархаг нутгаар, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 09-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 7, 8, 9-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байх боловч 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 7, 8, 9-нд хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 10-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 23-28 хэм, бусад хэсгээр шөнөдөө 19-24 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 14963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.