“Шилдэг зохицуулагч -2024” тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд тээврийн цагдаагийн албаны харьяа нэгжүүд, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжүүдийн алба хаагчдын дунд “Практик сургалт” “Шилдэг зохицуулагч-2024” тэмцээнийг "Албан журмын даатгагчдын холбоо"-той хамтран амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээнд 35 нэгжийн 70 алба хаагч оролцож, 16 сэдвийн хүрээнд 72 цагийн сургалт, 8 төрлийн тэмцээн, 5 төрлийн соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээнд хурд хүч, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөн.
”Шилдэг уран зохицуулагч”-аар Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Мөнхзолбоо шалгарсан. Харин Тэргүүн байранд Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс, Дэд байранд Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Гутгаар байранд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг тус тус шалгарсан байна.
“Шилдэг зохицуулагч-2024” тэмцээн зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.