Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-12-09 11:11:59

2024 оны 12 дугаар сарын 9-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд нутгийн төв хэсгээр цас орно.

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 15, 16-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 11, 18-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11,18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 24-29 хэм, бусад хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 15, 16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 11153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-09 13:33
Сайн байцгаан уу та бүхэнд ажилын амжилт хүсье мэдээг хүргэж ард иргэдээ хамгаалж байгаад

Бидэнтэй нэгдээрэй