Хан-Уул дүүргийн XXI хороонд "Автомашин осолдсон байна байна" гэсэн дуудлага Онцгой байдлыг байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг тус газар очиход автозам дагуу зогсож байсан “Faw CA4250” загварын ачааны автомашины араас иргэн Н-ийн “Lexus HS 250h” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ.
Иргэн Н /25 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг алба хаагчид ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч нарт хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Зогсож байсан ачааны машиныг мөргөжээ | ||
Үзсэн: 3334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.