Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газартай хамтран олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, дуудлага, мэдээлэл шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор бэлтгэгдсэн сургагч багш нараар “Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан буюу орон нутгаас-42, нийслэлээс-18, нийт-60 алба хаагчийг хамруулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд хамгааллын, Хүүхдийн эрхийн, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахад цагдаагийн байгууллагын зүгээс байнга анхаарч ажиллаж байгаа аж.
Гэр бүлийн хүчирхийлэлд дүн шинжилгээ хийх сургалтыг зохион байгуулжээ | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.