Улсын хэмжээнд инфляц 2024 оны арваннэгдүгээр сард 8.1 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн хорооноос танилцууллаа. 2024 оны арваннэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ.
Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувиар нөлөөлсөн. Мөн гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ долоо хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард өмнөх сараас 1.7 хувиар өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.