ЕБС-ийн сурагчид, их дээд сургууль болон коллежийн оюутнууд, техник технологид сонирхолтой залуусын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge - 2024” тэмцээний бүртгэл эхэллээ.
Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тэмцээнийг 12 төрлөөр зохион байгуулах бөгөөд бүртгэл арванхоёрдугаар сарын 10-17-ны өдрийг дуустал цахимаар бүртгэнэ. Тус тэмцээнийг “Монгол тэмүүлэл” сургууль дээр зохион байгуулна.
“UB Robot Challenge - 2024" тэмцээний бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.