АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу мягмар гарагт хүчтэй салхи, шуурганы улмаас ой, хээрийн түймэр гарч, Малибу хотын 10.000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус хот нь Номхон далайн эрэг дээр оршдог бөгөөд жуулчид их ирдэг аялал жуулчлалын бүс юм.
Одоогийн байдлаар ой, хээрийн түймэрт олон зуун барилга байгууламж, дэд бүтэц өртөж, тус хотын оршин суугчид тог цахилгаагүй болж, орон гэрээ орхиход хүрээд байна.
Түймрийн тархалт нь шөнийн дотор 1097 га.талбай газраас 2713 га.талбай газар хүртэл хурдтайгаар тархсан бөгөөд 6046 барилга байгууламжаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан талаар орон нутгийн Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.
Гал сөнөөгчид шөнийн турш гал түймэртэй тэмцэхээс гадна олон мянган айл өрхийн хаалгыг тогшиж, иргэдийг нүүн шилжилт хийхийг анхааруулсан бөгөөд ой, хээрийн түймрийн голомтод нийт 700 орчим гал сөнөөгч ажиллаж байна.
АНУ-ын Калифорни мужид өнөөдрийн байдлаар /2024.12.11/ нийт 7830 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 422.979 га талбай шатжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
АНУ-ын Калифорни мужид ой, хээрийн түймэр гарч, 10.000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.