Шууд Chart

Онцгой байдлын сургууль дроны сургалт явуулж эхэллээ

2024-12-11 09:39:12

ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд “Инженер геодези” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн туршилтын нислэгийн виртуал хичээлийн сургалт, дадлагад ашиглагдах 85 инчийн ухаалаг дэлгэц, дроны удирдлага, дроны виртуал программ хангамж болон сургалтын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Цаашид гамшиг судлалын салбарт ухаалаг технологи ашиглаж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, ой, хээрийн түймэр, үер, ган, зудын нөхцөл байдлын зураглал боловсруулах, хохирлын хэмжээг тодорхойлоход аюулт үзэгдлийн тохиолдол бүрд инновацыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна.

Мөн  мэргэжлийн багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, хичээлийн хөтөлбөрт технологийн хичээлийг нэмж оруулах, мэргэжлийн инженерүүдээр сонсогч, суралцагчдад хичээл, сургалт зохион байгуулахаар болжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Онцгой байдлын сургууль дроны сургалт явуулж эхэллээ  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй