Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 6 дугаар цэцэрлэгийн дэргэд “Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэгийн барилга барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил дуусаж, ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэг нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан дөрвөн цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Рино Инженеринг” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
"Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө" 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.