Шууд Chart

Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давс, бодис, хайрганы 102 савыг байршуулжээ

2024-12-12 09:58:32

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага 176 хүний бүрэлдэхүүнтэй, 39 техник, 48 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй халтиргаа гулгаанаас сэргийлж ажиллаж байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, авто зам дээр давс цацан, явган замд үлээх төхөөрөмжөөр үлээлгэн түүвэр хог хаягдал автобусны буудлын цэвэрлэгээ хийгдэж байна.

Даваа, гүвээ, өгсүүр уруу халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давс, бодис, хайрганы нийт 102 савыг байршуулж цэнэглэсэн. Авто зам дээр 5 тонн давс, 40 тонн бодис зарцуулсан бол нийт 1,347,5 тонн давс, 913,5 тонн бодисын нөөцтэй байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давс, бодис, хайрганы 102 савыг байршуулжээ  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй