Ханиад томуугийн дэгдэлт их байгаа учраас эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эцэг, эхчүүд түгээмэл алдаа их гаргаж байгааг эмч нар хэлж байна. Тухайлбал, эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдээ эргэж ирэхдээ маш их сахар агуулсан бүтээгдэхүүн авчирдаг. Тухайн эмнэлгийн хоол зүйчид ажилладаг. Эмнэлгээс өгч байгаа хоолонд хүүхэд хангалттай цаддаг учир заавал нэмэлтээр эргэлтээр хоол хүнс авах зайлшгүй шаардлага бага. Хэрэв онцгой нөхцөлд гэрээс эргэлтээр ирж байгаа хоолонд саримс, сонгино огт хийхгүй, чихэрлэг бүтээгдэхүүн авчрахгүй байх шаардлагатай.
Мөн шар өнгийн жимс ногоог хориглодог. Яагаад гэвэл харшил сэдрээдэгтэй холбоотой. Мөн адил саримс, сонгино харшил төрүүлэх эрсдэлтэй байдаг. Харин таны хүүхэд эмнэлэгт хэвтээд гарсны дараа тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.
Түүнчлэн хүүхдийн дэргэд тамхи татахгүй, хурц үнэр гаргахгүй байхыг зөвлөе. Эмнэлэгт хэвтсэн хүүхдээ чихэр, шоколадаар эргэхгүй байхыг зөвлөж байна. Хатгалгаатай нөхцөлд хүүхдийн дэргэд тамхи татах тохиолдлууд бий. Энэ нь хурц өвчин сэдрээж, ханиалга нэмэгдүүлж нялуун үнэр гаргадаг. Хүүхэд хатгалгаагаар өвдсөн нөхцөлд үнэр гаргахгүй байх дэглэм маш чухал. Ингэснээр өвчний хатгалгааг хүндрүүлэхгүй.
Ханиадтай хүүхдийн дэргэд тамхи татахгүй, хурц үнэр гаргахгүй байхыг эмч нар зөвлөж байна | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.