Шууд Chart

Дархлаа дэмждэг хүнс

2024-12-15 14:56:36

Ханиад томуугийн дэгдэлт их байгаа учраас  урьдчилан сэргийлж, дархлаа дэмжих хүнсийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулж байна.

  • Аньс, нэрс, чацаргана, нимбэг, жүрж гэх мэт  амин дэмээр баялаг жимснүүд нь халдвараас сэргийлдэг.
  • Саримсанд агуулагддаг аллицин хэмээх бодис нь дархлаа дэмжих үйлчилгээтэй.
  • Цагаан гаанд агуулагддаг жинжерол нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
  • Тараг, хоормог гэх мэт исэг, цагаан идээнд агуулагддаг ашигтай бичил биетнүүд дархлааг дэмждэг.
  • Брокколи, бууцай гэх мэт гүн ногоон өнгийн ногоо нь А, С, Е аминдэмээр баялаг тул дархлаа дэмжих үйлчилгээтэй аж.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Дархлаа дэмждэг хүнс  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй