Шууд Chart

Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ

2024-12-16 09:18:56

БОУАӨЯ-аас 2024 онд улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7, нийт 111 объектыг хяналт шалгалтад хамруулжээ.

Хяналт шалгалтын явцад 171 зөрчил дутагдал илэрч, 39 хувийг  нь арилгуулж, зөрчил дутагдал гаргасан ААН-д нийт 128 сая төгрөгийн торгох шийтгэл, 1 тэрбум 43 сая төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, гурван ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоон, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

ААН байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй үйл ажиллагаа явуулж, хууль тогтоомж стандартын дагуу ажиллах хэрэгтэй анхааруулав.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй