Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна.
Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин найман, хогийн суваг зургаа, агуулах, барилга байгууламж тав, орон сууцанд эд хогшил тав, гэр гурав, граж хоёр шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихэсч гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Яндангийн цонолт, ил галын улмаас гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна | ||
Үзсэн: 338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.