Шууд Chart

Орон нутгийн зорчигчид 18 хувиар өсжээ

2024-12-16 13:49:28

Зам, тээврийн яамнаас автотээврийн зорчигч үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ая тухтай аялах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Үүний үр дүнд автотээврийн орон нутгийн зорчигчдын тоо 2024 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1.7 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсжээ.

Түүнчлэн, 2024 онд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээр Хавирга-Ар хашаатын боомт, Ханги-Мандалын боомт, Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор зорчигчийн тогтмол бус тээвэрлэлтийг эхлүүлж, 124 мянган зорчигч тээвэрлэсэн бол оны эхний 11 сарын байдлаар нийт 727 мянган зорчигчид улс хоорондын автотээврийн үйлчилгээг үзүүлжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Орон нутгийн зорчигчид 18 хувиар өсжээ  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй