Энэ хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт IV-XII дугаар ангийн сурагчдын анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ. Түүнчлэн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт X-XII дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болсон. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 30-наас, нэгдүгээр сарын 03-н хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчид цахимаар хичээллэнэ. Боловсролын яамнаас цахим сургалтын долоо хоногийн хуваарийг танилцуулав.
Тухайлбал, онлайн (синхрон) сургалт, хэлэлцүүлгийн хуваарь гаргах
- Нэгдүгээр улирлын хичээлийн хуваарьт суурилан багш, анги тус бүрээр зохион байгуулна.
- Сургууль болон судлагдахууны онцлогоос хамааран зарим хичээлээр синхрон сургалт зохион байгуулахгүй байж болно.
Онлайн (синхрон) сургалтын зохион байгуулалт
- Нэг өдрийн синхрон хичээлийн ачаалал суралцагч, багш тус бүрт 2 цагаас хэтрэхгүй байхаар тооцоолох.
Судлагдахууны хичээлийн цагийн төлөвлөлт:
- 7 хоногт 1 цаг ордог хичээл – 30 минут
- 7 хоногт 2 цаг ордог хичээл – 1 цаг
- 7 хоногт 3-4 цаг ордог хичээл – 1 цаг 30 минут7 хоногт 5-6 цаг ордог хичээл – 2 цаг
- Синхрон сургалтын үед суралцагчдын хувийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ярилцах боломжийг хангах.
- Үлдсэн хичээлийн агуулгыг суралцагчид бие даан судлах асинхрон хэлбэрээр зохион байгуулах боломжтой.
Боловсролын яамнаас цахим сургалтын хуваарийг танилцуулав | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.