![](/uploads/201409/news/thumb/c869c1fedbb8ca5435139e8714600acf_x3.jpg)
Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” Азийн орчин үеийн калиграфийн үзэсгэлэн энэ сарын зургааны өдөр нээгдлээ.
Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Хятадын уран бүтээлчдийн шилдэг уран бүтээлүүд тус бүр оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр калиграф уран бүтээлч Б.Одонтуяа Монголын калиграфийн онцлогийг танилцуулсан сургалтыг зохион байгуулж, оролцсон хүмүүст нэрийг нь бичиж дурсгасан байна.
Түүнчлэн үзэсгэлэнд Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Б.Одонтуяа зэрэг манай уран бүтээлчдийн “Морин дээрх Монгол бөөгийн ёс”, “Тэнгэр, нүүдэлчин, газар”, “Монгол бахархал”, “Уудам”, “Мөнх тэнгэрийн дор” зэрэг уран бүтээлүүд тус тус тавигджээ. 2015 оны гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн нээлтийг 150 гаруй австраличууд үзэж сонирхов.
Аделэйд хотноо жил бүр уламжлал болгон явагддаг “OZ Asia” фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн нь “976” Монголын урлагийн галерей, Аделэйдийн Их сургууль болон Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ажээ.
Австралид Монголын калиграфийн уран бүтээлүүдийг багтаасан үзэсгэлэн гарчээ | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.