Шууд Chart

Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрчээ

2024-12-17 11:07:18

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны арваннэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар буюу 6.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Орлогын бүтцийг харвал, нийт татварын орлогын 32.3 хувийг орлогын албан татвар, 21.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4. 2 хувийг онцгой албан татварын орлого, 18. 6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрчээ  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй