Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах хөтөлбөрийн хүрээнд энэ онд Монгол Улсад тахь хүргэн ирэхэд хамтран ажилласан албан байгууллага, хувь хүмүүсийг хүлээн авч талархлын баярын бичиг гардуулах арга хэмжээг энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд тус паркын ажилтнууд, БНЧУ-ын БХЯ, БОЯ болон бусад байгууллагын төслийн төлөөлөгчид, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцжээ. Ёслолын арга хэмжээг Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нээж, тус хүрээлэнгийнхэн саяхан Монголын Тахийн Шар нуруунд гурван тахь хүргэхэд болон уг төслийг амжилттай хэрэгжихэд оролцож буй Чехийн талын төлөөлөгчдөд талархал илэрхийлж талархлын баярын бичгүүд гардуулсан байна.
БНЧУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд болон Чехийн олон нийтэд гүн талархал илэрхийлсэн юм.
Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн сүүлийн жилүүдэд амьтны хүрээлэнгээсээ Монголд тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байгаа нь үр дүнд хүрч, нутагтаа эх байгальд нутагшиж буй тахийн тоо толгой өсөн нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй билээ.
Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах хөтөлбөрийн талархлын өдөрлөг болов | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.