Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгууд зудын их эрсдэлтэй байна

2024-12-17 17:31:23
Error loading player: No playable sources found

Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгчээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17.913 өрх, 7.329 толгой мал отор нүүдэл хийж байна.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалын дагуу УОК-ын шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт  6599  хоршоо шинээр байгуулагдаж, 68500 гаруй малчин хоршоологчдод 551.8  тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Шуурхай бүлгүүд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажилласан бөгөөд 73 хувьтай байна.

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгууд зудын их эрсдэлтэй байна  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй