Шууд Chart

Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллахаар болжээ

2014-09-09 15:09:05

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны захирал Н.Н.Косов нар өчигдөр “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.  

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус банкны гишүүн орнуудад Монгол Улс, ОХУ, Болгар Улс, Румын Улс, БНСВУ, БНЧУ, БНКУ, Бүгд Найрамдах Словак Улс зэрэг нийт найман орон багтдаг байна. Уг банкнаас гишүүн орнуудын үйл ажиллагааг дэмжихдээ тухайн улсын санхүүгийн зах зээлийн чадавхийг дээшлүүлэхийг чухалчлан авч үздэг аж.
 
Энэхүү санамж бичгийн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд тус банкнаас хийх хөрөнгө оруулалт, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахад түлхүү анхаарч ажиллах ажээ.
 
Талууд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор манай улсад аж үйлдвэрийн цогцолборуудыг шинээр барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийхийг тэргүүлэх чиглэлээ болгохоор тохирчээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллахаар болжээ  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй