Шууд Chart

Авьяаслаг хүүхдүүдийн бүтээлээр хуанли хэвлэжээ

2024-12-18 12:51:59

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор “Сэргийлнэ, Аварна, Тусална” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан байна.

Тус уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын 54 сургуулийн 126 сурагч оролцсон. Сурагчдын бүтээлээс шилдэг 43 бүтээлийг шалгаруулан 2025 оны хуанли болгон хэвлүүлжээ. Уг ураллдааныг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Гүүд Нэйборс Монгол Олон улсын байгууллагууд дэмжин ажиллажээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Авьяаслаг хүүхдүүдийн бүтээлээр хуанли хэвлэжээ  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй