![](/uploads/201409/news/thumb/747efdb3d6f345d34e85c4f49edb7cf5_x3.jpg)
Талбайн теннисний энэ оны сүүлийн их дуулгад эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Хорватын теннисчин Чилич түрүүлж, их дуулгын анхны цомоо өргөлөө. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямс түрүүлж их дуулгын 18 дахь цомоо өргөөд байна.
Энэхүү нээлттэй тэмцээн наймдугаар сарын 25 -наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Иорк хотноо болж өндөрлөлөө. 28 сая америк долларын шагналын сантай тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө Японы Кэй Нишикори болон Хорватын Чилич нар тоглолоо. Гурван үе үргэлжилсэн тус тоглолтод Чилич 63, 63, 63-аар, Кэй Нишикориг буулгаж аван Их дуулгын оргил амжилтаа үзүүлсэн юм. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө Амеркийн Серена Уильямс болон Данийн Вознязка нар тоглож 63, 63-аар дэлхийн тэргүүн теннисчин Серена ялалт байгуулав.
Серенагийн энэхүү ялалт их дуулгын 18 дахь түрүү болж байна. Тэрээр 18 цомынхоо зургааг нь Амеркийн нээлттэй тэмцээнээс өргөөд байна. Харин нээлттэй тэмцээний эрэгтэй хосын төрөлд Америк ихрүүд болох ах, дүү Брайнууд түрүүлж “Ю Эс Опений” тав, их дуулгын 16 дахь цомоо өргөлөө.
Ийнхүү талбайн теннисний энэ оны дөрвөн их дуулга тэмцээн өндөрлөж байна. Оны анхны их дуулга Австралийн нээлттэй тэмцээнд Хятадын Ли На болон Швейцарын Стан Вавринка нар түрүүлсэн бол хоёр дахь Их дуулгад Ролан Гаррост, Испанийн Рафаль Надаль болон Оросын Мариа Шарапова нар түрүүлсэн билээ. Гурав дахь Их дуулга буюу Уимблдонд Чехийн Петра Квитова болон Сербийн Новак Жокович нар түрүүлсэн бол сүүлийн их дуулгад нутгийн Теннисчин Серена Уилямс, Хорватын Чилич нар түрүүлээд байгаа нь энэ юм.
Энэ оны сүүлийн “их дуулга” өндөрлөлөө | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.