Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэл өглөө. Хүйтний эрч чангарч байна. Агаарын бохирдлын асуудал өвлийн улиралд нэлээд тулгамдсан асуудал болдог. Ханиад томуугийн дэгдэлт ихэсдэг. Томуугийн хамгийн оргил дэгдэлт бол 12 дугаар сарын сүүлээр нэгдүгээр сарыг дамнаж болдог. Зарим нь өвдөж байна. Зарим нь өвдөхгүй байна шүү дээ.
Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байж байгаа. Агаарын бохирдол гэхээр бид зөвхөн гэр хорооллын яндангийн утаагаа бодоод байдаг. Гэтэл автомашинаас гарч байгаа дутуу шаталтын бүтээгдэхүүн яаж үнэртдэг билээ. Монгол Улсад хамгийн их тулгамдсан асуудал бол тамхи байж байгаа.Нийт монгол эрчүүдийн 50 хувь нь тамхи татаж байна. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдээс болоод халдварт болон халдварт бус өвчнүүд нэмэгдэж байдаг.
Хамгийн энгийн үр дүнтэй арга бол амны хаалт юм. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ автобус болон олон нийт цугласан газарт амны хаалт зүүж байх хэрэгтэй. Хүүхдүүд гэсэн амны хаалт зүүлгэх тал дээр эцэг нь анхаарах хэрэгтэй байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь хүний оролцоо их чухал.
Л.Баттөр: Томуугийн хамгийн оргил дэгдэлт 12 дугаар сарын сүүлээр эхлээд нэгдүгээр сарыг дамнадаг | ||
Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.