Бээжин Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын гадаад бодлогоос гарч болзошгүй үр нөлөөлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хэрэглээг дэмжих бодлого барьж байгаа. Гэвч өнгөрсөн 11-р сард Хятадын эдийн засгийн гүйцэтгэлийн шинэ үзүүлэлтүүд өсөлт харуулж байгаа хэдий ч жижиглэнгийн худалдааны өсөлт удааширсан байна. Жижиглэнгийн худалдааны өсөлт 11-р сард 3.3 хувиар өссөн нь 10-р сарынхаас хамаагүй удаашралтай, 4.6 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгаас нэлээн буурчээ.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадын импортын бүх бараанд татвар тогтооно гэсэн байр суурьтай байгаатай холбогдуулан Бээжингийн эрх баригчид эдийн засгаа хамгаалах боломжит хувилбаруудыг ашиглаж байна. Хятад улс онлайн худалдааны томоохон сурталчилгаа, засгийн газрын татаастай худалдааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь автомашин зэрэг бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж таамаглаж байгаа. Бээжин өнгөрсөн долоо хоногт "хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх" шинэ үйл ажиллагааг эрчимжүүлэхээ зарласан. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд уналттай тулгарсан үл хөдлөх хөрөнгийн салбараа идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хяналтыг өөрчлөх зэрэг шинэ амлалтуудыг танилцууллаа. Мөн өнгөрсөн сард Хятадын томоохон хотуудын 70 хувьд нь шинэ орон сууцны үнэ буурсан байна. Энэ тоо баримт үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналттай хэвээр байгааг харуулж байгааг эдийн засагчид онцолжээ. Хятадын Коммунист нам эдийн засгаа төсвийн идэвхтэй зарцуулалт болон мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар дэмжихээ амлаж байгаа. Гэвч зарим шинжээчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эргүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд илүү их түлхэц үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн арван жилийн хурдацтай тэлэлттэй харьцуулахад удаашралтай байгаа ч өчигдөр нийтэд зарласан тоо баримтууд тогтвортой хэвээр байна. Аж үйлдвэрийн гаралт 11-р сард 5.4%-иар өссөн нь 10-р сараас бага зэрэг өсөж, урьдчилсан таамаглалтай нийцсэн байна.
БНХАУ хэрэглээг нэмэгдүүлэх алхам хийсэн ч жижиглэнгийн худалдааны өсөлт удааширчээ | ||
Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.