Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ.
Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд нэг, хоёрдугаар анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан.
Нийслэлийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
Харин орон нутгийн нэг, хоёрдугаар ангийнхан энэ сарын 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм байна.
Нийслэлийн III-V ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн сурагчид нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна. Нийслэлийн VI-IX ангийн сурагчид энэ сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутагт нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Харин X-XII ангийн сурагчид нийслэлд нэгдүгээр сарын 6-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах юм.
Тэгвэл орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна | ||
Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.