НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлөөр хангахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явууллаа.
Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь Тэрэлж болон "Скай ресорт" руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг байх, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ.
Санал асуулгатай холбогдуулан энэ бямба гараг буюу 12 дугаар сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар төлөвлөж байна.
Иргэдийн олонх нь Тэрэлж, “Скай ресорт” чиглэлд агаарт гарах санал өглөө | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.