![](/uploads/201409/news/thumb/672cda1515b2893633d49a62fec6cb37_x3.jpg)
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ сарын 10-ны өдөр Монгол Улс дахь гадаад шилжилт хөдөлгөөн, түүний тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга зам сэдэвт онол-практикийн бага хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү хурал нь гадаад шилжилт хөдөлгөөнд хамаарал бүхий байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан ойлголцлыг бий болгох, албан хаагчдын эрдэм судлалын ажлыг эрчимжүүлэх, харилцагч байгууллагуудад хандсан зөвлөмжийг батламжлан хүргүүлэх зорилготой аж.
Хуралд Гадаад харилцааны яам, Хөдөлмөрийн яам, Үндэсний аюулгүй зөвлөл, Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагууд тус тус оролцох юм.
Онол практикийн бага хурал болно | ||
Үзсэн: 1847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.